Rebeauty

2026-05-25

[Vibe гоо сайхны эмнэлэг] Хамрын мэс засал хийлгэх үед нүүрэнд өөх шилжүүлэн суулгахыг хамтад нь санал болгодог жинхэнэ шалтгаан юу вэ?

Хамрын мэс заслын зөвлөгөө авах үед өөх шилжүүлэн суулгах мэс заслыг хамтад нь санал болгох тохиолдол их байдаг! Эхлээд зөвхөн хамраа янзлуулна гэж бодож байтал яагаад? гэж бодон тээнэгэлзэж магадгүй юм. Тэгвэл өнөөдөр яагаад хамрын мэс засалтай хамт өөх шилжүүлэн суулгахыг санал болгодог талаар олж мэдэцгээе:) Хамрын мэс засал болон өөх шилжүүлэн суулгахыг хамтад нь санал болгодог шалтгаан? Хамрын мэс засал хийлгэх шалтгаан нь урдаас харагдах байдлаас гадна хажуу талаас харахад үзэсгэлэнтэй шуг

[Vibe гоо сайхны эмнэлэг] Хамрын мэс засал хийлгэх үед нүүрэнд өөх шилжүүлэн суулгахыг хамтад нь санал болгодог жинхэнэ шалтгаан юу вэ?

Хамрын мэс заслын зөвлөгөө авах үед өөх шилжүүлэн суулгахыг

хамтад нь санал болгох тохиолдол их байдаг!

Эхлээд зөвхөн хамрын мэс засал хийлгэнэ гэж бодож байтал

яагаад?

гэж бодон тээнэгэлзэж

магадгүй юм.

Тэгвэл өнөөдөр яагаад хамрын мэс засал хийлгэхдээ

өөх шилжүүлэн суулгахыг хамтад нь санал болгодог талаар

олж мэдэцгээе:)

Хамрын мэс засал болон өөх шилжүүлэн суулгахыг хамтад нь санал болгодог шалтгаан?

Хамрын мэс засал хийлгэх шалтгаан нь урдаас харагдах байдлаас гадна хажуу талаас

харахад үзэсгэлэнтэй шугамыг бий болгохын тулд байдаг.

Гэтэл энд хэлбэр муутай хавтгай дух эсвэл

шанаа хэсгээрээ хонхорхой байвал

нүүрний хэлбэрийн тэнцвэрт байдал алдагдаж болзошгүй тул

нүүрний ерөнхий зохицол, хэлбэрийг сайжруулахын тулд

эмнэлгээс энэ 2 мэс заслыг хамтад нь санал болгох

тохиолдол байдаг.

Нүүрний өөх шилжүүлэн суулгах мэс засал гэж юу вэ?

Нүүр болон бусад ихэнх өөх шилжүүлэн суулгах мэс засал нь

гуя, хэвлий хэсгээс өөхийг соруулж аван,

авсан өөхөө ялгаж цэвэршүүлсний дараа

шаардлагатай хэсэгтээ шилжүүлэн суулгадаг.

Нүүрний өөх шилжүүлэн суулгах мэс заслын хувьд харьцангуй бага хэмжээгээр

өндөр үр дүнг хүлээх боломжтой бөгөөд

өөх шилжүүлэн суулгахдаа өөрийн өөхийг ашиглан

хэлбэржүүлж өгдөг тул

гадны биетээс үүдэлтэй харшил, сөрөг урвалаас санаа зовохгүйгээр

мэс засал хийлгэх боломжтой гэсэн

даваа талтай байдаг.

Мөн өөх шилжүүлэн суулгахад хамгийн чухал зүйл бол өөхний тогтоц бөгөөд

энэхүү тогтоц гэдэг нь суулгасан өөх хэр их

амьд үлдэж, байрлалаа олж тогтохыг хэлж байгаа юм.

Хүн бүрийн онцлогоос хамаарч өөр байх боловч 30~40% орчим нь

дундаж өөхний тогтоц гэж хэлж болно.

Өөхний тогтцыг нэмэгдүүлэх арга?

Өөх шилжүүлэн суулгах үед өөхний тогтцыг нэмэгдүүлэх арга нь

туршлагатай эмч өөхийг маш нарийн аргаар соруулж аван

мэс засал хийх явдал гэдгийг хамгийн түрүүнд хэлмээр байна.

Хэр зэрэг анхааралтай, нарийн нямбай шилжүүлэн суулгах нь

мөн адил чухал гэж үзэж болно.

Түүнчлэн эдгэрсний дараа хэсэгчлэн дутагдалтай санагдсан хүмүүс

2 дахь шатны өөх шилжүүлэн суулгах мэс заслыг хийлгэдэг.

1 дэх шатны мэс заслын үед соруулж авсан өөхийг

хөлдөөсөн байдлаар хадгалж байгаад

гэсгээсний дараа дахин шилжүүлэн суулгаж болох ч

Vibe гоо сайхны эмнэлэгт өөхний тогтцыг сайжруулах болон халдвар,

шохойжих эрсдэлийг бууруулахын тулд

2 дахь шатны мэс засалд ч мөн амьд өөх ашигладаг.

Мөн өөхний тогтцыг нэмэгдүүлэх арга болгон

өндөр өтгөрүүлсэн PRP-г хольж өгвөл тогтцыг

илүү сайжруулж, арьсны өнгө болон уян хатан байдал сэргэх зэрэг үр дүнг

хүлээх боломжтой.

Өөх шилжүүлэн суулгасны дараах гаж нөлөө юу байж болох вэ?

Өөх шилжүүлэн суулгах мэс заслын гаж нөлөөнд

өөх соруулсан хэсэг

товгор хонхорхой болох,

суулгасан өөх бөөгнөрч

уйланхай үүсэх, үхжих, тосжих, шохойжих

зэрэг шинж тэмдгүүд орно.

Канюль ашиглан өөхийг маш нарийн

шахаж оруулбал бөөгнөрөл үүсэхгүй тул

ийм гаж нөлөөний эрсдэл бага байдаг.

Үүссэн байлаа ч бөөгнөрлийг тараах

тариураар харьцангуй хялбар шийдвэрлэх боломжтой!

Илүү том хэмжээний бөөгнөрлийн хувьд

Vibe гоо сайхны эмнэлэгт байдаг LipoSound төхөөрөмжийг ашиглан

хайлуулж, устгах боломжтой.

Энд санаж байх ёстой зүйл бол

нүүрний өөх шилжүүлэн суулгах мэс заслын хувьд гаж нөлөө үүсэх нь бага байдаг бөгөөд

Vibe гоо сайхны эмнэлэг нь 2 дахь шат хүртэл амьд өөх

ашигладаг тул та нэг их санаа зовох шаардлагагүй:)

Энэ удаад өөх шилжүүлэн суулгах мэс заслын талаар

товчхон олж мэдэх

цагийг өнгөрүүллээ.

Амжилттай үр дүнд хүрэхийн тулд

заавал туршлагатай эмчийн ур чадвар шаардлагатай бөгөөд

хамрын мэс засалтай хамт хийлгэж байна гэхээсээ илүү

энэ мэс заслыг үндсэн мэс засал гэж бодон

хийлгэвэл илүү үзэсгэлэнтэй, эрч хүчтэй дүр төрхийг

бий болгож чадна:)

Баярлалаа!

Vibe гоо сайхны эмнэлэг Сөүл хот, Ганнам-гү, Ганнам-дэру 476 urbanhive 8-р давхар Энэхүү блогийн бүртгэл Энэ газрын бусад нийтлэл

Like