2026-05-25
"Mango" сэтлэх мэс заслыг ямар үед хийлгэх хэрэгтэй вэ?
Сайн байцгаана уу. Vibe гоо сайхны мэс заслын эмнэлэг байна. Манай эмнэлэгт ирж зөвлөгөө авч буй хүмүүсийг харахад нүдний гадна болон доод булан сэтлэх мэс заслын ялгааг сайн мэддэггүй, эсвэл сэтлэх мэс заслын талаар сонирхож асуух хүмүүс их байдаг. Өнөөдөр сэтлэх мэс засал болон зөвхөн Vibe-ийн онцгой арга болох 'Mango сэтлэх мэс засал'-ын талаар танилцуулах болно. Сэтлэх мэс засал гэж юу вэ? Сэтлэх мэс засалд ерөнхийдөө дотор, гадна, дээд, доод булан сэтлэх зэрэг багтдаг. Сэтлэх мэс засал нь н

Сайн байцгаана уу.
Vibe гоо сайхны мэс заслын эмнэлэг байна.
Манай эмнэлэгт ирж зөвлөгөө авч буй хүмүүсийг харахад
нүдний гадна болон доод булан сэтлэх мэс заслын ялгааг сайн мэддэггүй,
эсвэл сэтлэх мэс заслын талаар сонирхож асуух хүмүүс их байдаг.
Өнөөдөр сэтлэх мэс засал болон зөвхөн Vibe-ийн онцгой арга болох
'Mango сэтлэх мэс засал'-ын талаар танилцуулах болно.
Сэтлэх мэс засал гэж юу вэ?
Сэтлэх мэс засалд
ерөнхийдөө дотор, гадна, дээд, доод булан сэтлэх мэс заслууд багтдаг.
Энэхүү мэс засал нь нүдний хөндлөн болон босоо уртыг уртасгаж,
илүү тод, том, цэлгэр нүдтэй болгож
сайжруулах боломжтой мэс заслын арга юм.
Дотор булан сэтлэх (앞트임)
Хоёр нүд хоорондын зай хол эсвэл нүдний дотор буланд монгол хуниас байгаа үед
үүнийг засаж, нүдний хөндлөн уртыг
уртасгах мэс заслын арга юм.
Дээд булан сэтлэх (윗트임)
Дээд булан сэтлэх мэс засал нь нүдний дотор хэсгийн арьс хэт унжиж дарсан эсвэл
нүдний хэлбэр нарийн, ширүүн харагдаж байвал
нүдний дотор буланг дээшлүүлж, нүдний эхлэх цэгийг
суурь болгон 45 хэмийн өнцгөөр нээж өгөх мэс заслын арга юм.
Нүд жижигтэй хүн зөвхөн дотор булангаа сэтлүүлбэл
санамсаргүйгээр ширүүн харцтай болох эрсдэлтэй тул
дээд булан сэтлэх мэс засалтай хавсарч хийвэл
илүү сайн үр дүнд хүрэх боломжтой байдаг.
Гадна булан сэтлэх (뒤트임)
Ширүүн харагдуулдаг дээшээ өргөгдсөн нүдний төгсгөлийг доошлуулж,
илүү зөөлөн, дулаахан төрхтэй болгож
сайжруулдаг мэс заслын арга юм.
Доод булан сэтлэх (밑트임)
Нүдний төгсгөлийг босоо чиглэлд татаж
нүдний босоо уртыг уртасгах мэс засал бөгөөд
ширүүн харагдах төрхийг цэлгэр нүд болон
зөөлөн, сайхан сэтгэлтэй мэт төрхөөр
сольж өгдөг мэс заслын арга юм.
Сэтлэх мэс заслын хувьд нүдний нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр
зөвхөн шугам гаргахад анхаарлаа хандуулбал
эсрэгээрээ нүдний хэлбэрийг эвдэх аюултай.
Тиймээс хувь хүний нүдний онцлогт тохирсон зөв аргыг
сонгохын тулд нарийн оношилгоо хийлгэх шаардлагатай.
Vibe-ийн онцгой сэтлэх мэс засал болох 'Mango сэтлэх мэс засал' гэж юу вэ?

Vibe-ийн онцгой Mango сэтлэх мэс засал нь
нүдний уртаас гадна дээд доод хэмжээг томруулж,
өнцгийг нь тохируулснаар ширүүн харц биш,
төрөлхийн мэт дугуй хэлбэртэй нүдтэй болгож өгдөг.

Mango сэтлэх мэс заслыг хэн хийлгэвэл тохиромжтой вэ?
✔ Цэлгэр, том нүдтэй болохыг хүсэж буй хүн
✔ Зөөлөн, дулаахан харцтай болохыг хүсэж буй хүн
✔ Нүдний төгсгөлөөс болоод ширүүн төрхтэй харагддаг хүн
✔ Нүдний урт богино, жижигхэн давчуу нүдтэй хүн
Mango сэтлэх мэс заслыг сонгох шалтгаан
Зөвхөн гадна булан сэтлэх мэс засал дангаар нь хийх,
эсвэл гадна + доод булан сэтлэх мэс засал хийлгэсэн тохиолдолд
нүдний доод хэсэг хэвтээ шулуун болохоос өөр аргагүй байдаг.
Тиймээс уламжлалт гадна болон доод булан сэтлэх мэс заслын хэлбэрээс илүү үзэсгэлэнтэй нүдтэй болгохын тулд
урт хугацааны судалгааны үр дүнд Vibe-ийн онцгой арга болох
'Mango сэтлэх мэс засал'-ыг бий болгосон юм.
Mango сэтлэх мэс заслын давуу тал
✔ Илүү том, цэлгэр нүдтэй болно
✔ Зүсэлтгүй хийгддэг тул сорви үлдэх эрсдэл БАГА
✔ Мэс засал болон эдгэрэлтийн хугацаа хурдан
Сэтлэх мэс заслын талаар түгээмэл асуудаг асуултууд
01. Гадна булан сэтлэх мэс засал хийлгэсний дараа цаг хугацаа өнгөрөхөд буцаад нийлдэг үү?
Vibe нь буцаж хуучин хэвэндээ орохгүй байх тал дээр анхаарч,
нүдний хэлбэр болон эд эсийн төлөв байдлыг харгалзан мэс заслыг хийдэг бөгөөд
ясны хальсанд бат бөх бэхэлж өгдөг тул цаг хугацаа өнгөрсөн ч
буцаж нийлдэггүй сэтлэх мэс заслыг гүйцэтгэдэг.
02. Сэтлэх мэс засал нь их сорви үлдээдэг үү?
Vibe гоо сайхны мэс заслын эмнэлэг нь
нүдэнд ил харагдахгүй хэсэгт оёдол тавьж,
мэс засал хийлгэсэн нь мэдэгдэхгүй байхаар мэс заслыг хийдэг.
Мөн наалдац үүсэхээс сэргийлж тусгай оёдол ашигладаг тул
сорви болон наалдац үүсэх талаар санаа зовох шаардлагагүй.

03. Доод булан сэтлүүлсний дараа нүдний доод өөхөн давхарга (aegyo-sal) дээшээ хунирч татагддаг нь гаж нөлөө юу?
Доод зовхинд хатуу мэдрэгддэг хэсгийг
зовхины мөгөөрс (tarsal plate) гэдэг бөгөөд энэхүү мөгөөрсийг
доод талын таславч эсвэл ясны хальсанд бэхлэн
доош нь татдаг мэс засал нь доод булан сэтлэх мэс засал учраас
аяндаа нүдний доод өөхөн давхаргын хэсэгт арьс болон эд эс бөөгнөрдөг.
Тиймээс үүнийг гаж нөлөө гэж хэлэхэд хэцүү бөгөөд
доод булан сэтлэгдэж байгаа хэмжээгээр хүсээгүй ч
арьс бөөгнөрөх үзэгдэл дагалддаг гэж ойлгож болно.

Сэтлэх мэс заслын хувьд ердөө 1мм-ийн зөрүүтэй байхад л өөр үр дүнд
хүргэх эрсдэлтэй тул маш нарийн ур чадвар шаарддаг мэс засал юм.
Тиймээс манай эмнэлэг шиг хамгийн тохиромжтой мэс заслын төлөвлөгөөг гаргаж,
хувь хүн бүрт тохирсон мэс заслын аргыг хэрэгжүүлдэг газар мөн эсэхийг
сайтар судалж сонголтоо хийхийг зөвлөж байна.
#Vibe өөр. Vibe бол өөр.




