2026-05-25
Луу шиг хамрын нүх их харагддаг "Лууны хамар"-тай бол? Хамрын далавч доошлуулах мэс заслаар засаарай!
Хамрын хэлбэрүүд дундаас "Лууны хамар" гэж их сонсож байсан байх! Лууны хамар нь нүүрний шинжлэх ухааны үүднээс тийм ч таатай биш бөгөөд гоо зүйн талаасаа ч төдийлөн сайхан харагддаггүй. Тиймээс үүнийг сайжруулахын тулд лууны хамар засах мэс засал хийдэг бөгөөд өнөөдөр энэхүү мэс заслыг сонирхож буй хүмүүст зориулан хэрэгтэй мэдээллийг хүргэх болно:) Хамрын далавч доошлуулах гэж юу вэ? Үүнийг тайлбарлахын өмнө лууны хамар гэж юу болохыг хэлье! Лууны хамар нь хамрын далавч буюу хамрын хоёр хаж


Хамрын хэлбэрүүд дундаас "Лууны хамар" гэж их сонсож байсан байх!
Лууны хамар нь нүүрний шинжлэх ухааны үүднээс тийм ч таатай биш бөгөөд,
гоо зүйн талаасаа ч төдийлөн сайхан харагддаггүй.
Тиймээс үүнийг сайжруулахын тулд лууны хамар засах мэс засал хийдэг бөгөөд
өнөөдөр энэхүү мэс заслыг сонирхож буй хүмүүст зориулан
хэрэгтэй мэдээллийг хүргэх болно:)

Хамрын далавч доошлуулах гэж юу вэ?
Хамрын далавч доошлуулах мэс заслыг тайлбарлахын өмнө лууны хамар гэж
юу болохыг хэлье!
Лууны хамар нь хамрын далавч буюу хамрын хоёр хажуу хэсэг дээшээ татагдаж,
хамрын нүх их харагддаг хамрын хэлбэрийг хэлдэг бөгөөд
энэхүү лууны хамрыг засах аргыг хамрын далавч доошлуулах мэс засал гэж нэрлэдэг.

Хамрын далавч доошлуулах мэс заслын арга?
Хамрын далавчны мөгөөрсний хэмжээ хангалттай тохиолдолд
мөгөөрсийг хэвийн байрлалд нь шилжүүлэн байрлуулах замаар сайжруулах боломжтой бөгөөд
хамрын далавчны мөгөөрсний хэмжээ хангалтгүй тохиолдолд
өөр мөгөөрс шилжүүлэн суулгах аргаар засах боломжтой.
Ердийн хамрын мэс заслын адилаар
хамрын баганыг зүсэж нээлттэй аргаар хийх эсвэл,
зөвхөн хамрын нүхний дотор талаар зүсэлт хийх
хаалттай аргаар ч хийх боломжтой байдаг.

Хамрын далавч доошлуулах мэс засал шаардлагатай тохиолдол
Хавчигдсан хамартай болсон эсвэл мэс заслын дараа хамрын нүхний баруун зүүн тал
тэгш бус хэмтэй болсон тохиолдолд хийх боломжтой.
Мэс засал хийхийн өмнө хавчигдсан хамар болсон шалтгааныг
тодорхойлох нь маш чухал бөгөөд
мөгөөрсийг хэт чанга боосон тохиолдолд боосон хэсгийг
суллах аргаар засдаг боловч
хэрэв хамрын нүх их хавчигдсан,
хамрын нүхний ил гарах байдал хэт их байж, зөвхөн суллах төдийд
хангалтгүй тохиолдолд мөгөөрс болон арьс шилжүүлэн суулгаж засдаг.

Эмчлэгч эмчийн хамрын далавч доошлуулах мэс заслын ноу-хау?
Лууны хамар хүнд хэлбэртэй тохиолдолд арьс болон чихний мөгөөрсийг
хамтад нь шилжүүлэн суулгаж хийдэг.
Үүнийг нийлмэл эд шилжүүлэн суулгах гэж нэрлэдэг бөгөөд
авсан мөгөөрс болон арьсыг хамрын нүхний дотор талд
оруулан суулгах арга юм.
Түүнчлэн мэс заслын өмнө хэр зэрэг доошлуулахыг
нарийн тодорхойлох шаардлагатай бөгөөд зөвхөн шаардлагатай хэмжээгээр
дизайн гаргаж доошлуулах нь
миний өөрийн ноу-хау гэж хэлж болно.
Бодит байдал дээр олон хүмүүс хамрын далавч доошлуулах зөвлөгөө
авч, мэс засалд орж байгаа бөгөөд
хэрэв та лууны хамраас болж санаа зовж байгаа бол
Vibe эмнэлэгт нэг удаа хүрэлцэн ирж
зөвлөгөө, оношилгоо хийлгэхийг зөвлөж байна.
Өнөөдрийн нийтлэлээ үүгээр өндөрлөж,
илүү дэлгэрэнгүй мэдээллийг дээр хавсаргасан
Vibe TV бичлэгээс үзвэл талархах болно:)