2026-05-25
Дархлааг дэмжих шилдэг 5 супер хүнс
Яг одоогийнх шиг ийм үед бид эрүүл мэнддээ илүү их анхаарал хандуулах хэрэгтэй. Ялангуяа, Ковид-ын нас баралтын түвшинтэй хамгийн өндөр хамааралтай зүйлсийн нэг бол халдвар авсан хүний 'дархлааны байдал' юм. Дархлаа суларсан өндөр настан эсвэл биеийн дархлаа унасан үед халдвар амархан авдаг гэж үздэг. Тиймээс хувийн ариун цэврийг сайтар сахиж, тэнцвэртэй хооллолтоор биеэ чийрэгжүүлэн, дархлаагаа унагахгүй байх нь Ковидоос өөрийгөө хамгаалах...

Яг одоогийнх шиг ийм үед
бид эрүүл мэнддээ илүү их анхаарал хандуулах хэрэгтэй.
Ялангуяа, Ковид-ын нас баралтын түвшинтэй
хамгийн өндөр хамааралтай зүйлсийн нэг бол
халдвар авсан хүний 'дархлааны байдал' юм.

Дархлаа суларсан өндөр настан эсвэл
биеийн дархлаа унасан үед
халдвар амархан авдаг гэж үздэг.
Тиймээс хувийн ариун цэврийг сайтар сахиж,
тэнцвэртэй хооллолтоор биеэ чийрэгжүүлэн,
дархлаагаа унагахгүй байх нь
Ковидоос өөрийгөө хамгаалах
урьдчилан сэргийлэх нэг арга юм.
Тэгвэл дархлаагаа сайжруулахын тулд яах хэрэгтэй вэ?
-Тэнцвэртэй хооллолт
-Хангалттай нойр
-Тогтмол дасгал хөдөлгөөн
зэргээр биедээ хэт ачаалал өгөхгүйгээр
амьдралын зөв хэв маягийг баримтлах хэрэгтэй.
Дархлааг дэмжих супер хүнс

[Мөөг]
Мөөгөнд бета-глюкан хэмээх бодис ихээр агуулагддаг бөгөөд
энэ нь хэвийн бус эсүүд рүү довтолдог NK эсийг
идэвхжүүлэх үүрэг гүйцэтгэдэг.

[Улаан лооль]
Улаан лооль нь дэлхийн шилдэг 10 супер хүнсний нэг гэдгээрээ
алдартай бөгөөд ликопен болон А аминдэм,
каротин ихээр агуулдаг тул
дархлааг дэмжихэд маш тохиромжтой хүнс юм.

[Сармис]
Сармисанд аллицин хэмээх бодис агуулагддаг тул
бактери болон вирусийн эсрэг үйлчилгээтэй байдаг.
Салмонелла, гэдэсний савханцар, амеб, шилбүүртэн зэрэг
хортой бактерийг устгаад зогсохгүй
үрэвсэлт өвчинд ч сайн нөлөөтэй.

[Хулуу]
Хулуу нь эслэг, бета-каротин, лютеинээр
баялаг бөгөөд хоол боловсруулах үйл ажиллагааг
дэмждэг.

[Өндөг]
Өндгөнд уураг төдийгүй цайр зэрэг эрдэс бодис
ихээр агуулагддаг тул дархлааны системийг бэхжүүлэхэд тусалж,
лимфоцит зэрэг эсийн өсөлтөд оролцон
төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэй.
Яг одоогийнх шиг ийм үед заавал анхаарах ёстой зүйл бол дархлаа!
Завгүй өдөр тутмын амьдралдаа ч супер хүнс хэрэглэж
эрүүл мэнддээ анхаарал тавихыг хүсье.

